“Статистик хөгжилд хөтлөгч хүч” аяны хаалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-10 19:30:02

                            

   Увс /МОНЦАМЭ/. “Статистик хөгжилд хөтлөгч хүч” аяны хаалтын арга хэмжээ өнөөдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болж өнгөрлөө. Энэ үеэр статистикийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эрүүл мэнд, боловсрол, бусад салбарын статистикийн ажилчдыг ҮСХ-ны Хүндэт жуух бичиг болон аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг, Баярын бичгээр тус тус шагнаж урамшууллаа.

Тус аяны хүрээнд Шилдэг багийн Засаг дарга”-аар Тариалан сумын Хөхөө багийн Засаг дарга Ц.Батзул, Аймгийн тэргүүний мэдээлэгч байгууллага”-аар Чандмань-Увс ХХКомпани, “Шилдэг статистикч шагналаар Малчин сумын статистик хариуцсан мэргэжилтэн Ц.Нацаг нар шалгарсан байна.

Энэхүү арга хэмжээнд аймгийн удирдлагууд мөн оролцсон бөгөөд энэ үеэр 11 сарын 11-нд төрсөн бяцхан иргэн Б.Ойгон, Ч.Булган-Эрдэнэ, Б.Цэцэгхорлоо нарыг урьж, сонирхолтой статистик мэдээллийг гардуулсан юм.

Холбоотой мэдээ