“Тариалан эрхлэлтийг дэмжих сан” 19,0 мянган тонн улаанбуудай нөөцөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн
салбар энэ намрын шинэ ургацаас 19,0 мянган тонн улаан буудай хүлээн аваад байна.
Тус салбар Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган, Архангай аймгийн Хайрхан, Өлзийт болон Булган аймгийн газар тариалан эрхэлдэг сумын
аж ахуйн нэгж, иргэдээс улаанбуудай авч нөөцөлжээ.
- Энэ жилийн ургацын чанар харьцангуй сайн байна. Үр
тариаг хүнсний хэрэгцээг хангах стандартын түвшинд нийцүүлэн авч байна. Улаанбуудайн цавуулаг 23-24 хувь байна. Стандартын шаардлага нь 18
хувиас дээш байх ёстой. Харин сүүлийн
үед хүйтэнд хайрагдсан хорчгор буудай ирж байна. Хөвсгөл аймгийн хойд талын сум, үр тарианы болц оройтсон манай
аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай зэрэг сумдаас хорчгор тариа ирэх
хандлагатай байгаа гэж
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч
Б.Оюунбат ярьж байна.