Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-02 21:45:34


   Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, ашигт малтмал олборлох зэргээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг цөөнгүй гарах болсон байна. Тодруулбал оны эхний 10 сарын байдлаар Увс аймагт энэ төрлийн гэмт хэрэг зургаа бүртгэгдэж, үүнд хамаарал бүхий 11 иргэнд ял шийтгэлийн хариуцлага оногдуулаад байна.

“Улсын тусгай хамгаалалттай газраас ан амьтан агнасан, зарим сумдын нутагт нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлохоор завдсан зэрэг гэмт хэрэг энэ онд цөөнгүй гарсан. Өөрөөр хэлбэл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь байгалийн нөөц, дагалдах баялаг, ан амьтанг хууль бусаар агнах, олборлох явдал бөгөөд ихэвчлэн эдийн засгийн үр өгөөж талаасаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. Энэ жилийн тухайд Хяргас, Баруунтуруун, Өндөрхангай сумдад хууль бусаар ан амьтан агнах, ойн нөөц бүхий сумдад хууль бусаар мод бэлтгэх, Тариалан суманд хууль бусаар ашигт малтмал олборлохтой холбоотой гэмт хэрэг зөрчлүүд гарсан” хэмээн аймгийн Прокурорын газрын Тамгын газрын дарга Х.Удвал хэллээ.

 

Холбоотой мэдээ