О.Баасанхүү: Захиргааны ерөнхий хуулийн төсөл Үндсэн хууль зөрчиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-02 15:00:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, “Захиргааны ерөнхий хуулийн төсөлд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн заалт оруулсан. Энэ нь иргэдийн төрд тавих хяналтыг сулруулах, төрийн буруу шийдвэрийг эцэргүүцэх, залруулах боломжгүй болно гэсэн үг. Тиймээс энэ хуулийг батлах нь буруу. Түүнчлэн “Засгийн бүрэн эрх ард түмний гарт байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм хэмээв.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан УУХҮ-ийн сайдыг огцруулах хэрэгтэй хэмээсэн юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ