Шинэ худаг ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-02 10:27:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын 7-р багт /хуучнаар Хангай хороолол/ шинэ худаг ашиглалтад орлоо. Тус худаг ашиглалтад орсноор ойр орчмын 100 гаруй өрх дэргэдээсээ ундныхаа усыг авч эхэллээ. Эдгээр өрх өмнө нь нэг км шахуу явж ундныхаа усыг авдаг байжээ.

"Орчныг мэдэрч, цаг үеэ олсон сайхан ажил болжээ. Одоо сайхан боллоо" хэмээн нээлтэд ирсэн иргэд талархалаа илэрхийлж байлаа. Энэхүү зөөврийн устай худгийг Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая, Дэлхийн зөн ОНХХ-1, 2-ын 23 сая нийт 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 6 тн-ын багтаамжтай юм. Тус худгийг 24 цагийн турш ажилладаг ухаалаг буюу смарт болгох талаас нь ажиллана хэмээн ус түгээх компанийн зүгээс хэллээ. 

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Болормаа, Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Ганзориг, "Ар-Ус Ундарга" ТӨХК-ий захирал М.Батболд болоод иргэд оролцов.

Холбоотой мэдээ