Баян-Өлгий аймагт архидалт гэр бүлийн хүчирхийлэл гарахад нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 201 захиргааны зөрчил хүлээн авч,
200 захиргааны зөрчил шийдвэрлэснээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хууль зөрчсөн 50 удаагийн зөрчилд шийтгэвэр оногдуулжээ.
Үүнд 52 хүн холбогдсоноос Өлгий сумаас 27, Улаанхус сумаас тав, Бугат сумаас
Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур, Сагсай сумдаас тус бүр хоёр, Алтай, Толбо сумдаас тус бүр нэг иргэн зөрчил
үйлдсэн аж.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигсдийн 45 нь /68 хувь/ согтуу үедээ зөрчил
гаргасан ба архидалт нь дээрх төрлийн зөрчил гарахад голдуу нөлөөлж байгааг
тэрээр онцолж байна.
Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймагт 33 үйлчилгээний төв,
267 дэлгүүр архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх
тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тэдний 69,6 хувь нь гэмт хэрэг, зөрчлийн
гаралт хамгийн ихтэй Өлгий, Ногооннуур, Баяннуур, Цэнгэл сумдад байдаг ажээ.