"Нээлттэй хаалганы өдөр"-т иргэдийн оролцоо сул байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-31 22:03:43


   Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын иргэнд хүрч үйлчлэх үйлчилгээний мэдээлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулж байна.

Тодруулбал, Ерөнхий боловсролын 1, 2, 4, 6-р сургуулийн зааланд болон Чандманий Соёлын төв, Багийн нэгдсэн төв, “Шинэ Улаангом захын 1-р давхарт төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус тус зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд танилцаад иргэдийн идэвхи, оролцоо сул байгааг онцолсон юм.

Төрийн байгууллагуудын иргэнд хүрч үйлчлэх үйлчилгээний мэдээлэл, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ард иргэд та бүхэн идэвхтэй оролцож төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжоос бүү хоцроорой. Та зөвлөмж, үйлчилгээ авахын зэрэгцээ төрийн албаны талаар санал хүсэлтээ өгснөөр цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах юм” хэмээн аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг хэллээ.

Холбоотой мэдээ