МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар энэ сарын даваа гарагт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Зөвшилцөх саналыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн саналд 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй хэмээн үзэж, өөрөө тарах шийдвэр гаргах асуудлыг тусгасан бөгөөд өнөөдр МАН-ын бүлгийн хуралдаанаар уг саналыг дэмжих эсэхээ шийдвэрлэнэ.
Харин АН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Зөвшилцөх саналыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэх ёстой.