Евровидение-2019 “Мөрөөдөх зүрх зоригтой бай” уриан дор болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-30 13:36:56

МОСКВА. /ТАСС/. Ирэх оны 5 дугаар сарын 14-нөөс 18-нд Израилийн Тель-Авив хотод болох "Евровидение” олон улсын дууны тэмцээн “Мөрөөдөх зүрх зоригтой бай” уриан дор зохион байгуулагдах аж.


"Энэ гайхалтай уриа үг нь “Евровидение” тэмцээнтэй холбоотой бүх зүйлийг төлөөлж, бэлгэдэж байгаа юм. Энэ нь нэгдэл нягтрал, олон талт байдлын тухай өгүүлж байгаа юм" хэмээн тус тэмцээний гүйцэтгэх захирал Йон Ола Санд хэлжээ. 


Өмнөх тэмцээнд ялсан Израилийн дуучин Нетта Барзилайгаас жишээ татан хэлэхдээ тэрбээр “Нетта “Евровидение” тэмцээнийг Израильд авчрах мөрөөдлөөр тайзан дээр гарсан. Энэ нь ч биелсэн юм” гэжээ. 

Холбоотой мэдээ