Төрснөөс хойш 12-18 сарын хугацаанд дахин жирэмслэх нь эрсдэлгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-30 11:24:28
twitter.com/Nyamkanmk

КАНБЕРРА. /ВВС/. Өөрийн болон хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахын тулд эхчүүд төрснөөс хойш над зах нь нэг жилийн дараа дахин жирэмслэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.


Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжид зөвлөсөн шиг 18 сар хүлээх шаардлагагүй гэж эрдэмтэд үзжээ.


Төрснөөс хойш богино хугацаанд дахин жирэмслэх нь хүүхэд дутуу төрөх, жижиг хүүхэд гарах эсвэл эх болон хүүхэд амиа алдах эрсдэл өндөртэй байдаг ажээ.


Их Британийн Колумбын их сургууль болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран энэхүү судалгааг хийжээ. Судалгааны явцад Канадад төрсөн 150 мянга орчим төрөлтийг судалсан байна.


Төрснөөс хойш 12-18 сарын хугацаанд дахин жирэмсэн болоход ямар ч асуудалгүй бөгөөд энэ нь дахин жирэмслэх хамгийн тохиромжтой хугацаа юм гэж эрдэмтэд судалгааны үр дүнд дүгнэлт хийжээ.


Харин Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид төрснөөс хойш 18-24 сарын хугацаанд дахин жирэмслэхэд тохиромжтой гэж заасан байдаг байна.


Мөн эрдэмтэд энэхүү судалгаагаар:

  • Төрснөөс хойш 12 сарын дотор дахин жирэмсэн болох нь бүх насны эмэгтэйчүүдэд эрсдэлтэй
  • 35-аас дээш насны эмэгтэйчүүд төрснөөс хойш 12 сарын дотор дахин жирэмлэх нь өөрт болон хүүхдэд эрсдэлтэй
  • 35-аас дээш насны эмэгтэйчүүд төрснөөс хойш 6 сарын дотор дахин жирэмсэн болбол эхийн эндэгдэл гарах эрсдэл 1.2 хувьтай байна /1000 тутамд 12 тохиолддог/
  • Төрснөөс хойш 18 сарын дараа дахин жирэмслэх нь аливаа эрсдэлийг 0.5 хувиар бууруулдаг
  • Нас залуу эмэгтэйчүүд төрснөөс хойш 6 сарын дотор дахин жирэмсэн болбол хүүхэд дутуу төрөх эрсдэл 8.5 хувьтай байна
  • Хэрвээ тэд төрснөөсөө хойш 18 сарын дахин жирэмсэлбэл хүүхэд дутуу төрөх эрсдэл 3.7 хувиар буурдаг болохыг тогтоожээ.

Холбоотой мэдээ