“Үнэт цаасны зах зээлийн өдөрлөг” болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-30 14:16:50

Ховд/МОНЦАМЭ/ "Эрдэнэс таван толгой" ХК, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-иас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудтай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг хөдөө орон нутагт үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Ховд аймагт “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ болж байна.

Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, үнэт цаас, хувьцааны данс нээхэд  өдөрлөгийн зорилго чиглэгдэв. Ховд аймагт болж байгаа уг өдөрлөгийн хүрээнд Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл, Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга, ХК-иудын ногдол ашгийн тараалтын мэдээ, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө, Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж байна. Түүнчлэн үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, Брокерын данс нээх үйлчилгээ, Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ, Данс шалгах үйлчилгээ /Эрдэнэс таван толгой, цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/, Дансны хуулга хэвлэн зөвлөгөө өглөө. Үүнээс гадна үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.

                                                                                                                                                                                                  

Холбоотой мэдээ