7.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-02 15:40:54

Сангийн яам өнөөдөр Монголбанкаар дамжуулан 7.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалжээ.

Тус үнэт цаасны нэгж бүр нь 1 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд 14.93 хувийн хүүтэй борлуулсан байна. Анх 15 тэрбумын төгрөгийн үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлснээс аж ахуйн нэгжүүд 50 хувийг нь худалдан авах санал ирүүлсэн байна.

Засгийн газрын үнэт цаасны арилжаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголбанкны www.mongolbank.mn цахим хуудсаар авч болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ