Насанд хүрээгүй охидыг дарамталж биеийг нь үнэлүүлдэг байсныг илрүүлэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-24 13:16:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн Цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй  16-17 насны 3 охиныг айлган сүрдүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан 24-33 насны 5 этгээдийг илрүүлэн баривчлав.

Хохирогчдыг одоогоор хамгаалах байранд авч сэтгэл заслын арга хэмжээ авч байгаа бөгөөд сэжигтэй этгээдүүдэд хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хэргийн урьдчилсан байдлаар: А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтай цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэн эрхшээлдээ оруулж, уг хэргийг энэ оны 3-7 дугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоов. Энэ хугацаанд охидын буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргээр дарамтлан, эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт сэжиглэж буй дээрх нэр дурдсан этгээдүүдийг баривчлан шалгаж байна.

Холбоотой мэдээ