“100 аав” чуулган зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-24 09:54:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын ИТХ санаачилж “100 аав” чуулган  зохион байгууллаа. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан энэ чуулганд хөдөөгийн багуудаас аавуудын төлөөлөл оролцжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны магистр, М.Рэнцэнбалжир “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт илтгэл оролцогчдын сонирхолд нийцэж байсны дээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон бусад олон нийтийн байгууллага мэдээлэл хийжээ.

“100 аав” чуулганы төлөөлөгчид Сайхан сумын эрчүүдийн шүтээн Жамсран сахиусанд мөргөх, Хүрэмтийн овоонд гарч тус сумын Гүдэмбэ багшийн айрганд зориулж бүтээсэн Чодов хэмээх өвөрмөц сайхан ая дантай ном уншиж хангай дэлхийдээ айраг идээгээ өргөх ёслол үйлдсэн байна.Чуулганаас уриалга гаргалаа гэж тус сумын ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ