Гуравдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-02 08:28:25

08.30 цагт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)--иас  “Монголд бэлтгэгдсэн дэлхийн түвшний инженер” сэдэвт зөвлөлдөх уулзалт  Шангри-Ла зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулагдана. 

09.00 цагт Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө Улаанбаатар чуулгын байранд мэдээлэл хийнэ.

09.00 цагт Мэдээллийн аюулгүй байдлын “ИнфоСек МН-2016” олон улсын чуулган МҮХАҮТ-ийн зүүн талд байрлах Corporate Convention Center-т болно.

09.00 цагт  “Гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин” сэдэвт сургалт Хангарди ордны Иргэний танхимд болно

09.30 цагт Монголын Тусгай Олимпийн Хорооноос зохион байгуулах "Эрүүл тамирчин" хөтөлбөрийн сургагч багшийн олон улсын сургалт Рамада зочид буудлын 4 давхрын уулзалтын өрөөнд болно.

10.00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно.

11.00 цагт ХҮН нам болон С.Ганбаатар гишүүний талаарх шинэ баримт дэлгэх хэвлэлийн бага хурал Пума зочид буудалд болно.

11.00 цагт  МАХН-аас ""Эх орончдын дуу хоолой" арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.

11.00 цагт Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Бүртгэл, сатитистикийн газар хамтарч сонгуулийн цаг үеийн асуудлаар СЕХ-ны байрнд мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Эрүүл мэндийн салбар сэхээнд байна" эрүүл мэндийн салбарын өнөөгийн үүссэн нөхцөл байдал, дарга удирлагын томилгооны асуудал, салбарын бодлогын асуудлаар “Эрүүл-Монгол” клубээс "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

12.00 цагт Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны түүхт 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордонд болно.

14.00 цагт Өргөдлийн байнгын хороо, Монголын Банкны холбоо хамтран Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордны “Эзэн Чингис хааны танхим”-д зохион байгуулна.

Холбоотой мэдээ