Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл олно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-02 08:12:10

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 23. Буд гараг.

Эрхтэний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ