Улайсдаг чийдэнг хэрэглээнээс хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 2022 онд улайсдаг чийдэнг хэрэглээнээс гаргана гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл хэллээ.
Аймгийн хэмжээнд хэрэглэж байгаа гэрэлтүүлгийн хэрэгслийн 22,1 хувь улайсдаг чийдэн, 25,1 хувь туузан гэрэл, 52,8 хувь лед гэрэлтэй гэсэн судалгаа байгаа аж.
Улайсдаг чийдэн лед гэрлээс ашиглалтын хугацаа 18 дахин их, эрчим хүчний зарцуулалт гурав дахин бага байдаг учраас хэрэглээнээс халах бодлого баримталж буй.
М.Батжаргал