Ц.Шаравдоржийг улсын ерөнхий байцаагчаар томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-01 17:41:00

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын байцаагч, цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо.  

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Шаравдоржийг Засгийн газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд тамга тэмдэгээ хүлээж авсан. 

Харин өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын байцаагч болон цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэжээ. 

Ингэснээр Мэргэжлийн хяналт, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ