Хятадын статистикийн сул үзүүлэлттэй холбоотойгоор зэс хямдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-01 14:50:31

МОСКВА. /RIA Novosti/. Хятадын аж үйлдвэрийн салбарын байдлыг харуулдаг индексийн талаарх статистикийн мэдээлэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ буурсныг биржүүдийн арилжааны мэдээлэл харуулжээ.

“Comex” биржид зэсийн тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.41 хувиар буурч, нэг фунт нь /0.45 орчим кг/ 2.10 доллар болсон байна. Лондоны биржийн даваа гарагийн арилжаа дуусахад гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 0.23 хувиар буурч нэг тонн нь 4695 доллар болжээ. Харин нэг тонн хөнгөн цагааны үнэ 0,83 хувиар өсч 1573 доллар болсон бол, цайрын үнэ 1764 долларт хүрч, 0.34 хувиар өссөн байна.

Хятадын Статистикийн газрын мягмар гарагт буюу өнөөдөр нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, тус улсын аж үйлдвэрийн салбарын байдлыг харуулдаг индекс 0.4 хувиар буурч, 49 нэгж болсон байна.  Шинжээчид уг индексийг 49.3 нэгж болно  гэж урьдчилан таамаглаж байжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ