Согтууруулах ундаа худалдан борлуулахтай холбоотой журмыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 14:32:52

10 жилийн турш хүчин төгөлдөр мөрдөж буй “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэх, зөвшөөрөл олгох хяналт тавих журам”-ыг шинэчлэн батална.

Аймгийн ИТХ-ын ажлын алба зэрэг холбогдох байгууллагын боловсруулсан төслийн дөрөвдүгээр хэсэгт худалдаа, үйлчилгээний газруудад хорилгох зүйлийг  сар бүрийн нэгэн, насанд хүрээгүй иргэн, цагийн хуваарь өөрчлөх, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгөөр худалдан авах, кассын машиныг таваас дээш хоног ажиллуулаагүй, лангууны 2м2-аас илүү талбайд ил задгай байршуулах, сурталчлах гэх мэт 16 заалтыг  багтаасан бол 2006 оны 10 дугаар тогтоолд хүнсний дэлгүүрт спирт найруулан дахин савлах,тусгай зөвшөөрлийг бусдад дамжуулах хувилан олшруулах, барьцаалах зэрэг гурван тохиолдлыг хориглож байжээ. Энэ мэт шинэ төслийн дэлгэрэнгүй төслийг танилцуулж, санал авч, тусгах тул 3 сарын 2,4-нд хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Тус  аймагт согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөл бүхий  500 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ