Шинэ станц хэрэглэгчээ хүлээсээр

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 16:53:42

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар  Дорноговь аймгийн Сайншанд хотод 8.4 мвт-ын хүчин чадалтай дулааны станцыг “Цагаан шүтээн” ХХК  2014-2015 онд барьж ашиглалтад оруулсан билээ. Сайншанд хотоос баруун тийш “Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд баригдсан дулааны зуух Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцыг дулаанаар хангах эх үүсвэр болох ёстой бөгөөд эдүгээ үйл ажиллагаа нь эхлээгүй байна.

Учир нь шинэ суурьшлын бүсэд одоогоор орон сууцны хороолол баригдаагүй төдийгүй спортын болон музейн томоохон цогцолбор барих төлөвлөлт Сайншанд сумын ерөнхий төлөвлөгөөнд туссан хэдий ч хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Харин суурьшлын бүсэд баригдсан энэхүү дулааны станцад нийт 40 орчим хүн ээлжээр ажиллах ерөнхий төлөвлөлтийг л “Чандмань-Илч” ОНӨҮГ хийжээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд