Эрдоган: Алга болсон сэтгүүлч Ерөнхий консулын газраас явсныг нотлох ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-09 11:29:51

МОСКВА. /ТАСС/. Сэтгүүлч Жамаль Хашкажийн Истанбул дахь Ерөнхий консулын газрыг орхин явсан гэдгийг Саудын Араб нотлох ёстой гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Консулын газрын албаны хүмүүс сэтгүүлч Жамалийг Ерөнхий консулын газраас явсан гэж хэлчихээд энэ хэргээс зүгээр нэг салчихаж болохгүй. Эрх бүхий байгууллагууд энэ бүхнийг нотлох ёстой. Хэрвээ тэр явсан бол зургаар нотлох ёстой” хэмээн тэрбээр ярьсан байна.


Washington Post” сонины сэтгүүлч Жамаль Хашкажи Истанбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт бичиг баримт бүрдүүлэхээр өнгөрсөн мягмар гарагт очсоноосоо хойш холбоо бариагүй юм. Түүний гэргийг консулын газарт оруулаагүй бөгөөд таван цагийн дараа Хашкажиг явсан гэж хэлжээ. Сүйт бүсгүй энэ мэдээлэлд итгэхгүй байгаа бөгөөд одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байгаа юм.

Холбоотой мэдээ