Майк Помпеогийн Пхеньянд хийсэн айлчлалыг “үр өгөөжтэй” болсон гэж дүгнэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн БНАСАУ-ын
нийслэлд хийсэн айлчлалыг амжилттай болсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд
даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.
Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва болон М.Помпео нар ням гарагт Сөүл хотноо оройн зоог барьсан ажээ.
Сүүлийн нэг жил хүрэхгүйн хугацаанд М.Помпеогийн БНАСАУ-д хийж буй дөрөв
дэх айлчлал нь энэ болсон юм. Энэхүү айлчлалын дараа АНУ болон БНАСАУ-ын
талуудын аль аль нь эерэг мэдээлэл хийсэн байна.
Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын дараагийн дээд хэмжээний уулзалт хэзээ
болох талаар асуухад, “Уг уулзалтын тов хараахан тодорхой болоогүй байна” гэж Кан Кюн Ва хариулжээ.
Э.Хулан