Хохирлын үнэлгээний тарифыг Санхүүгийн Зохицуулах Хороо баталдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 14:04:39
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт зам тээврийн ослоос үүдэлтэй автомашины эвдрэл, гэмтлийн хохирлын хэмжээг тогтоох үнэлгээний гурван байгууллага бий.

Тэд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Үнэлгээний байгууллага нь “Монгол засварын газрын үнэ тариф”-ын дунджаар тооцож хохирлын хэмжээг үнэлдэг. Харин иргэд Үнэлгээний байгууллага хохирлын дүнг бууруулан тооцдог гэж гомдоллодог. Тэгвэл энэ нь ташаа ойлголт  гэж “Албан журмын даатгал”-ын мэргэжилтэн хэллээ. Тодруулбал, Үнэлгээний байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан тарифын дагуу хохирлын хэмжээг тодорхойлдог байна.

Гэвч зарим тохиолдолд хохирлын хэмжээг тодорхойлохдоо орон нутаг болон Улаанбаатар хотын засварчдын үнийг харгалзаж байгаа нь иргэдийг бухимдуулдаг байх гэлээ.  Мөн иргэд Вьетнам засварын газраар автомашинаа засуулах хүсэлтэй байдгаас үүдэж үл ойлголцол гардаг байна. Иймд  иргэд хохирлын үнэлгээтэй холбоотой маргаан гарвал Албан журмын даатгалын Орхон аймаг дахь салбарын ажилтан болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хандаж болох ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ