Ирантай байгуулсан найрамдлын гэрээнээс АНУ гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-04 11:39:12

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ “Найрамдал, эдийн засгийн харилцаа болон консулын эрхийн тухай” Иран улстай байгуулсан гэрээнээс гарч байгаа бөгөөд уг гэрээг Иран улс Олон улсын эрүүгийн шүүхэд /ОУЭШ/ улс төрийн болон суртал ухуулгын зорилгоор ашиглаж байна гэж үзэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео лхагва гарагт мэдэгджээ. Уг гэрээ 1955 оноос хойш хэрэгжиж байгаа юм.


“1995 онд Ирантай байгуулсан найрамдлын тухай гэрээнээс АНУ гарч буйг би мэдэгдэж байна. Үнэнийг хэлэхэд ийм шийдвэрийг бүр 39 жилийн өмнө гаргах ёстой байсан” гэж тэрбээр хэлжээ.


Америкйин эрх баригчдын гаргасан энэ шийдвэрийг Помпео уг гэрээний заалтыг АНУ зөрчиж байна гэдэг гомдлыг Ираны эрх баригчид энэ оны долдугаар сард ОУЭШ-д гаргасантай холбон тайлбарласан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ