"Женко Тур Бюро", "Монгол Базальт" ХК-иудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-02 09:51:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 26 ХК-ийн 441 мянган ширхэг хувьцаа арилжаад байна.

Дээрх ХК-иуд нь I, II, III ангиллын компаниуд байна. Арилжаанаас 14 ХК-ийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" болон "Монгол Базальт" компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх Чихэр" болон "Хөх Ган" компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 103 мянган төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр "TOP 20" индекс 20387.36 нэгж болж 0.28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,389,121,019,925.98 төгрөг боллоо. Есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд буюу өнгөрсөн 7 хоногт Хөрөнгийн бирж 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.4 тэрбум төгрөг буюу нийт 7 их наяд төгрөгийн арилжаа хийсэн байна.

Холбоотой мэдээ