ОБЕГ-ын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-19 10:44:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д. Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. эхний шатны үзлэгээр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хангалттай, зарим зүйл дээр үйл ажиллагаа сайн жигдэрсэн байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.


Онцгой байдлын албаныхан энэ өдөр аймгийн удирдлагуудтай уулзаж гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил хийгээд холбогдох бусад асуудлаар санал бодлоо солилцов. Энэ үеэр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбоотойгоор аймгийн хэмжээнд  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлдэж, одоогоор төслийг боловсруулж байгаа юм байна. 


Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль нь есдүгээр сарын 25-наас 28-нд Баруун-Урт болон Сүхбаатар суманд болох юм. 


ОБЕГ-ын ажлын хэсгийнхэн цаашид мэргэжлийн анги албадын жагсаалын бэлэн байдал болон штабын байртай танилцаж, заавар зөвлөгөөг өгч ажиллана.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ