Гудамж талбайд үйлдсэн хэрэг жил ирэх тусам буурсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 15:17:34

Өмнөговь аймгийн хэмжээнд гудамж талбайд үйлдсэн гэмт хэрэг жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гудамж талбайг камержуулсантай холбоотой юм.

Тодруулбал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайг камержуулахад орон нутгийн төсвөөс 649,7 сая төгрөгийг зарцуулж, Цогтцэций, Ханбогд, Даланзадгад, Гурвантэс, сумдад нийт 69 камер, Хүрмэн Баяндалай сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 камер тус тус суурилуулжээ.

Энэхүү ажлын үр дүнд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 2012 отой харьцуулахад 2013 онд 10,9 хувь, 2014 онд 13,6 хувь, 2015 онд 33,3 хувиар буурсан дүнтэй байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ