“Монгол тэмээ-999” арга хэмжээг сурвалжлах эрхээ авахыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 14:05:50

Өмнөговь аймаг нь дэлхийн дээд амжилт тогтоохоор 1000 тэмээ уралдуулахаар зэхэж байгаа билээ. Энэхүү үйл явдлын хүрээнд хийх ёстой бэлтгэл ажлууд тодорхой үе шаттайгаар үргэлжилсээр байна. 

“Монгол тэмээ-999” гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох арга хэмжээг олон нийтэд мэдээлэх хэвлэл мэдээллийн ажилтнуудад дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийн унах машин машины зогсоолд тавих эрхээ авсан байх, ажлын үнэмлэх, аль телевиз, сонин, сайтаас явж байгаа гэдгийг илэрхийлсэн хувцас, таних тэмдэгтэй байх, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах тасагт ирж бүртгүүлэн мандат авснаар мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх эрх үүсэх ажээ.

Дэлхийн дээд амжилтыг тогтоох түүхэн үйл явдлыг сурвалжлахаар ирэхдээ дээрх зүйлсийг анхаарахыг зохион байгуулагчид урьдчилан сануулж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ