Нэгдсэн арга хэмжээний үеэр 700 гаруй жолооч торгуулжээ

Орон нутагт | Дундговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:10:39

Аймгийн Авто тээврийн төв Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагтай хамтран зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Өнгөрөгч сарын сүүлчээс нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, энэ сарын 7 хүртэл эхний ээлжийг дуусгасан бөгөөд үргэлжлүүлэн  хоёр дахь арга хэмжээг ийнхүү зохион байгуулжээ. 

Энэ үеэр 5800 гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, нэг мянга илүү зөрчил илрүүлсэн бөгөөд 700 гаруй тээврийн хэрэгслийн жолооч гаргасан зөрчлийнхөө улмаас 4.8 сая төгрөгийн торгуул хүлээсэн байна. 
Мөн техникийн хяналтын үзлэгт ороогүй, хугацаа хэтэрсэн 110 тээврийн хэрэгслийг үзлэгт нөхөн хамруулж, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдүүлж ажилласан гэж нэгдсэн арга хэмжээ хамтран зохион байгуулсан Авто тээврийн төвөөс мэдээллээ. 
Цаашид шинэчлэн мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэ маягаар хамтран байнга ажиллана гэлээ.  

Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд