Улиастайгаас Улаанбаатар луу хоногтоо хүрэх боломжтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:38:07

Завхан аймгийн Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км автозамын барилгын ажил өнгөрсөн намар эхэлж ажил 60 гаруй хувьтай байна.

Энэхүү замыг “Насны зам ”ХХК гүйцэтгэхээр болж 2015 оны 08 сарын 15-нд Засгийн газар болон холбогдох яамдуудтай гэрээ байгуулсан юм.  Харин туслан гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Жиангу Жинада” констракшн компани 55 км замыг,  ”Тэнгэр уул” ХХК  Улиастайгаас эхлэн 12 км замыг тус тус тавихаар болжээ.  Компаниуд замын ажлыг өнгөрсөн намар эхэлсэн бөгөөд 2016 онд хүлээлгэн өгөх юм.  Ийнхүү сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа замууд ийнхүү хатуу хучилттай болох гэж байна. Мөн Тосонцэнгэлээс Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдоод байгаа бөгөөд урьд нь бүтэн 12 цаг гаруй туулдаг байсан замыг өдгөө найман цаг орчим туулдаг болсон. Зам сайжирна гэдэг машин техник эвдрэл гэмтэлгүй, цаг хугацаа хэмнэсэн сайхан ажил болж байна хэмээн зорчигч, иргэд хэлж буй юм. Цаашид Улиастай, Тосонцэнгэл хоорондын авто замаа бүрэн засчих юм бол Улаанбаатар хаяанд ирлээ гэж хошигнох, баярлах мэдээ ч байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ