Дели хотын зарим хэсгийн усан хангамжийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 15:13:06

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Усан хангамжийн гол суваг сүйдсэний улмаас 10 гаруй сая хүн усгүй болоод байгаа Энэтхэгийн нийслэл Дели хотын зарим хэсгийн усан хангамжийг сэргээжээ.

Ажлын байранд квот тогтоох болсонд хилэгнэсэн хөдөө аж ахуй эрхлэгчид жагсаж, "Мунак" сувгийг эзлэн авсныг Энэтхэгийн цэргүүд чөлөөлж, хяналтдаа авчжээ.

"Усны хямрал хараахан дуусаагүй байна" гэж Энэтхэгийн Усны сайд Капил Мишра мэдэгдээд, усыг гамтай хэрэглэхийг иргэддээ уриалжээ.

Усны хямралаас болж хаагдсан Делигийн сургуулиуд үйл ажиллагаагаа сэргээсэн байна.

16 сая хүн амтай Дели хотын усны хэрэглээний тавны гурван хувийг "Мунак" суваг хангадаг ажээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ