10 тэрбум 180 сая төгрөгийн үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-22 15:24:33

Сангийн яам өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум 180 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжсан талаар тус яамнаас мэдээллээ.

Ингэхдээ 12 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг 10 тэрбум төгрөгөөр арилжжээ. Тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий уг үнэт цаас нь 13.635 хувийн хүүтэй аж. Хүүгийн төлбөр хугацааны эцэст буюу энэ оны тавдугаар сарын 16-нд төлөгдөх юм.

Мөн 3 жилийн хугацаатай 180 ширхэг үнэт цаасыг 18 сая төгрөгөөр арилжсан байна. Үнэт цаас 15.75 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөх аж.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын жижиглэнгийн үнэт мэдээллийг Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хаягаар тогтмол авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ