Умард Солонгос Зэвсэгт хүчний шинэ удирдагчаа томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-22 10:20:56

ПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын Зэвсэгт хүчний шинэ удирдагчтай холбоотой мэдээлэл тус улсын хэвлэлд гарчээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цэргийн сургуулилтыг үзэж байна гэж тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын “Нодон синмун” сонин болон бусад хэвлэлд ням гарагт мэдээлсэн байна.

Ким Жөн Уныг Зэвсэгт хүчний шинэ удирдагч Ри Мён-сү дагалдан явсан нь Ри Ён-гил албан тушаалаасаа огцорсныг нотолж байна. Ри Ён-гил нь 2013 оны наймдугаар сард Умард Солонгосын Зэвсэгт хүчний удирдагч болсон бөгөөд тэрбээр цэргийн шалгалтын үеэр үргэлж Ким Жөн Унтай хамт явж харагддаг байсан юм. Гэвч пуужин амжилттай харвасныг энэ сарын 8-нд тэмдэглэхэд болон энэ сарын эхээр болсон Хөдөлмөрийн намын уулзалтын үеэр тэрбээр харагдаагүй байна.

Өмнөд Солонгосын хэвлэлд, эрх мэдлээ урвуулан ашигласан, хуйвалдаан зохион байгуулсан хэргээр Ри Ён-гилийг энэ сарын эхээр цаазалсан гэж мэдээлсэн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ