Тэмээний уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-21 20:23:22

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хутагтын говийн тэмээчин” хоршооноос  “Гал” бичин жилийн шинийн 06-нд тэмээний уралдаан, тэмээн поло зэрэг тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмээний уралдаанд нийт 26 тэмээ уралдсанаас тус сумын нэгдүгээр багийн малчин Д.Отгонсүхийн бор тором түрүүлсэн бол хоёр, гурав, дөрөвдүгээр байрыг Улаанбадрах сумынхан хүртлээ. Харин тэмээн поло тэмцээнд дөрвөөс таван баг оролцоход тус сумын  “Хоёр дулаан” баг түрүүлсэн байна.

Дээрх баг нь 2013 онд тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч "Эжий говь" цом хүртэж байжээ. Тус наадмыг “Хутагтын говийн тэмээчин” хоршооны дарга Д.Эрдэнэбилэгийн одонгийн мялаалгын наадамтай хамтатган зохион байгуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ