Жеб Буш ерөнхийлөгчийн сунгаанаас гарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-21 11:17:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Флорида муж улсын захирагч асан Жеб Буш цаашид тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа Өмнөд Каролина муж улсад дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

“АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх өрсөлдөөнд кампанит ажлаа зогсоож байна” гэж Буш хэлээд сонгогчдодоо бүгдэд нь дэмжсэнд талархлаа илэрхийлжээ.

Бүгд Найрамдах нам дотроос нэр дэвшигч тодруулах санал хураалт бямба гарагт Өмнөд Каролина муж улсад болсон байна. Урьдчилсан дүнгээр Буш 8 орчим хувийн санал авч, дөрөвдүгээрт оржээ. Америкийн томоохон хэвлэлүүдийн урьдчилсан таамгаар, Өмнөд Каролинад тэрбумтан Дональд Трамп ялсан байна.

2015 оны зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Жеб Буш Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд нам нэгтнүүдээ тэргүүлж байсан юм. Гэвч түүний сул дорой, идэвх муутай кампанит ажил нь хамгийн үнэнч дэмжигчдийнх нь сэтгэлийг гонсойлгосон бололтой. Айова муж улсад болсон намын идэвхтнүүдийн хурлын дүнд тэрбээр 2.8 хувийн саналтайгаар зургадугаарт орсон бол Нью-Гэмширт болсон сунгаанд үүнээс арай илүү буюу 11 хувийн санал авч дөрөвдүгээрт оржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ