Иргэд хашаа байшингийн зээлийг 8 хувьд шилжүүлэх хүсэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд хашаа байшин барих зориулалтаар 2015 оны эцсийн байдлаар 38 иргэн хамрагдаж, түүнд 570,948 мянган төгрөгийг олгожээ. Энэ нь нийт зээлийн 0,6 хувийг эзэлж байна.
Харин амины орон сууц / хаус/ барих зориулалтаар 13 зээлдэгчид 259,862,8 төгрөг зарцуулсан байна. Төвийн дулаан, цэвэр бохирын шугаманд холбогдсон амины сууцнууд бол 8 хувийн зээлд хамрагдаж байгаа.
Харин дээрх 38 иргэдийн хувьд сарын 1,5-2 хувийн хүүтэйгээр банкны зээлээ төлдөг. Иргэдийн хувьд орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон бууруулахын оронд хашаа байшингийн зээлийг 8 хувьд шилжүүлэх хэрэгтэй гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Гэвч энэ нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоод үзэхэд боломжгүй зүйл, гэхдээ ирээдүйд Монгол Улсын эдийн засаг сэргээд ирвэл хашаа байшингийн зээлийг 8 хувь болгоход болохгүй зүйл байхгүй гэдгийг Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.
Монгол банкны Сүхбаатар аймаг дахь салбар гэхэд зөвхөн ипотекийн зээлд 6 тэрбум 889 сая төгрөгийг зарцуулжээ.
Т. Одончимэг