Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Монголд айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-19 15:47:58

НЬЮ-ЙОРК. /Jknus/. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Су-ён энэ сарын 29-нд Женев хотноо эхлэх НҮБ-ын хүний эрхийн хуралд оролцоно гэж НҮБ өчигдөр мэдэгдэв.

Ри Су-ён НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дэх удаагийн чуулганд оролцож, үг хэлэхийн зэрэгцээ өндөр түвшний уулзалтад оролцоно гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Гадаад хэргийн сайд Ри Су-ён бямба гарагт Монгол, Швейцарь руу мордсон гэж Умард Солонгосын хэвлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн байна. Ри Су-ён ямар зорилгоор Монголд айлчилж байгаа тухай хэвлэлд дурдаагүй ч сайдыг Женевт болох НҮБ-ын хуралд оролцоно гэж мэдээлсэн байна.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Су-ён тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн уулзалтад оролцохоор Пхеньян хотоос мордлоо гэж өнгөрсөн бямба гарагт “KCNA” агентлаг мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ