ЦЕГ-ын тугийг Бүрэнхаанд мандуулна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-19 13:15:47

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн алба хаагч цагдаагийн ахмад М.Болор-Эрдэнэ  Бүрэнхаан ууланд авирахаар  бэлтгэлээ хийж эхэлсэн байна. 

Тэрбээр 2014 оноос уулын спортыг сонирхон хичээллэж Хангай, Хэнтийн нурууны ноён оргилууд, Алтайн нурууны цаст уулсад олон амжилттай авирсан эмэгтэй юм. Бүрэнхаан уул нь Хөвсгөл аймгийн Ханх сумын чанх хойд хэсэгт оршдог бөгөөд ОХУ, Монгол улсын хилийн дагуу 70 орчим км үргэлжлэхЗүүн Саяны нурууны салбар уулсын нэг юм. Бүрэнхаан уул мөн гантиг чулуунаас тогтсоноороо гайхагддаг. Хөвсгөл аймгийн хамгийн өндөр ууланд тооцогддог,  оргил нь 3491 метр өндөр юм. Тиймээс 2000 метрийн өндөрт хүртлээ ой модоор хучигдсан, оройн хэсэгтээ мөнх цас, мөс, гантиг чулуу хосолдог аж. Энэ жил  цагдаагийн байгууллагын 95 жил, "Хүч" спорт хорооны 70 жилийн ой тохиож байгаа тул эдгээр ойдоо бэлэг барьж ЦЕГ-ын тугыг Бүрэнхаан уулын ноён оргилд мандуулахаар бэлтгэлээ хийж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ