Энэтхэг хамгийн хямд ухаалаг утас үйлдвэрлэнэ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-02-18 11:27:13

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн “Ringing Bells” компани дэлхийн хамгийн хямд ухаалаг утас үйлдвэрлэнэ.

“Эрх чөлөө 251” гэх ухаалаг утас 500 рупи буюу 7.3 долларын үнэтэй байна гэж “Ringing Bells” компани мэдэгдсэн боловч Энэтхэгийн хэвлэлд, уг ухаалаг утасны үнэ 251 рупи буюу 3.67 доллар байна гэж мэдээлжээ.

Уг утас 8GB-ийн багтаамжтай, урд болон хойноо камертай байх ажээ. Энэтхэг нь гар утасны зах зээлээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд тус улсад нэг тэрбум орчим гар утас хэрэглэгч байдаг байна.

Манай хамгийн том загвар болох энэ ухаалаг утас гар утасны үйлдвэрлэлд хувьсгал хийнэ гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Одоогийн байдлаар манай компани гар утасны зарим хэсгийг гадаадаас импортолж, Энэтхэгт угсардаг боловч энэ жилдээ багтаан утсаа дотооддоо бүрэн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэж тэрбээр нэмж хэлэв.

Хэдхэн сарын өмнө байгуулагдсан “Ringing Bells” компани Энэтхэгийн хамгийн хямд буюу 2999 рупигийн үнэтэй, 4G ухаалаг утас үйлдвэрлэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ