Галд өртсөнөөс нэг эмэгтэйн амь нас хохирчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-18 10:04:37

Өнгөрөгч шөнийн байдлаар нийслэл хотод гал түймрийн гурван дуудлага НОБГ-т ирсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд зуны байшин шатсаны улмаас нас тодорхойгүй нэгэн эмэгтэй өртөж нас баржээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатсаны улмаас 44 настай эрэгтэй Э өртөж угаартсан байсныг анхны тусламж үзүүлсэн  байна.

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ