“Гоёмсог цасны баяр” танин мэдэхүйн аялал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-18 09:10:38

 МЗХ-ны дэргэдэх Монголын Залуучуудын Аялал жуулчлалын хөгжлийн төв нь  залуучуудад эх орноо танин мэдэх, зөв аялах төлөвшлийг олгох үүднээс “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” үндэсний хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн гадаад дотоодод аялал зохион байгуулахаас гадна хоёр өөр орны ёс заншил, хэл соёлоо хуваалцах танин мэдэх гэсэн залуучуудын гүүр нь болж байна. Тэгвэл энэ удаад  “Гоёмсог цасны баяр” хэмээх хөгжөөнт танин мэдэхүйн аяллаа зохион байгуулах гэж байна.

Утаа болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрч эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрүүлэхийг  илүүд үзэх болсон энэ үед байгууллага хамт олонд боломжийг олгож цасны баярын багцыг гаргажээ. Тухайлбал, Тэрэлжид нохой чаргатай цасны баяр, Цонжин болдог-XIII Зуун цогцолборын цасны баярын аялал,  Найрамдал хүүхдийн зуслан,  Улаанбаатар цанын бааз гэсэн чиглэлээс дуртайгаа сонгон байгууллага хамт  олноороо  аялах боломжтой.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ