Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-02-18 08:24:40

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 11. Бархасвадь гараг.

Хэрцгий охин одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. 

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ