Зэрлэг амьтдад хужир шүү тавьж өгдөг цэг байгуулжээ

ОРОН НУТАГТ | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 13:12:04

Завхан аймгийн нийт нутгаар цас их унаж, цаг хүндэрсэнтэй холбогдуулан Отгонтэнгэрийн УТХГ, БОГ, Алдархаан сумын ЗДТГ хамтран зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг явууллаа.

Энэ үеэр 50 боодол өвс, 200 кг хужрыг Тарвагатай нурууны БЦГ-ын Алдархаан сумын хэсэг  Улаан хаалгын Цагаан нүүрт хүргэжээ. Энэхүү Цагаан нүүр хэмээх газар байнгын хужир шүү тавьдаг цэгийг байгуулжээ. Учир нь энд ойн туруутан амьтдын гол байршил, байнгын идээшилж байгаа цавчаа, хэвтэр олноор байдаг байна. Мөн үеэр нийт 9 халиун буга шинээр бүртгэн мэдээллийн санд оруулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ