Мод үржүүлгийн чиглэлээр газар эзэмших эрх олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-16 09:42:10

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн 9 иргэнд мод үржүүлгийн чиглэлээр тус бүр 5 га газрыг 15 жил эзэмших эрх олгожээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд  НЗДТГ-аас мод үржүүлгийн чиглэлээр газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Уг төсөлд Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нар шалгарсан. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргаж, дээрх 9 иргэнд Налайх дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгожээ.

Мөн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээг олгох, улсын бүртгэлд бүртгэх зэргийг НӨХГ, Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд   үүрэг болгожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ