Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-13 10:52:15

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 5. Санчир гараг.

Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Холбоотой мэдээ