Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-12 08:19:45

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 12. Сугар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 4.

Дэлгэрүүлэгч одтой хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаан үйл, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулган, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ