Нью-Гэмпшир муж улсад Трамп тэргүүлж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-10 09:36:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Гэмпшир муж улсад болж буй Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах санал хураалтад тэрбумтан Дональд Трамп саналын хуудсын эхний тооллогоор хамгийн олон дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа тухай телевизийн CNN компани мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Трамп одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын идэвхтнүүдийн 41 хувийнх нь саналыг аваад байгаа бол түүний ойрын өрсөлдөгч болох Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Тед Круз 11 хувь, Флорида муж улсын захирагч асан Жеб Буш болон Огайо муж улсын захирагч Жон Кейсик 10 хувь, Флорида муж улсаас сонгогдсон сенатч Марко Рубио 9 хувь, Нью-Жерси муж улсын захирагч Крис Кристи 7 хувь нь, “Hewlett-Packard” компанийн тэргүүн асан Карли Фиорина 4 хувь, хар арьст мэдрэлийн мэс масалч Бен Карсон 2 хувийнх нь дэмжлэгийг авсан байна.

Нью-Кэмпшир муж улсын санал хураах байрууд орон нутгийн цагаар 20:00 цагт хаагдана.

Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тус намын их хурлын үеэр мэдэгдэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11 дүгээр сарын 8-нд болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ