“Төгсгөлгүй” балет УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-08 11:00:03

Гэгээн хайрын баярт зориулан Монголын өнөөгийн нийгэм, уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв үнэнч хайр дурлалын тухай өгүүлэх “Төгсгөлгүй” сонгодог балетыг энэ сарын 13,14-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно. 

Балетын бүжгийг, танго бүжигтэй хослуулсан өвөрмөц тавилттай уг бүтээлийг гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан бол хөгжмийн зохиолыг Х.Алтангэрэл бичжээ.

Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон тус бүтээл 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд анхлан үзэгчдийн хүртээл болсон юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ