НӨАТ-ын сугалаагаар 6836 азтан тодров

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-08 09:33:22

НӨАТ-ын урамшуулал, сугалааны гурав дахь хонжвороор нийт 6836 азтан тодорчээ.

Энэ удаагийн сугалаанаас супер азтан буюу 200 сая төгрөгийн эзэн тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 4 сая төгрөгийг 6 хүн хожжээ. 72 хүн 500 мянган төгрөг, 622 хүн 100 мянган хүн хожсон бол 6135 хүн 20 мянган төгрөг сугалсан байна.

Азтанууд урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд харьяаллынхаа Татварын хэлтэст хүсэлт гаргаж, баталгаажуулах юм. Азтан болсон иргэдийн хонжворыг хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгох аж.

Дөрөвдүгээр ээлжийн сугалаа энэ сарын 14-нд болно.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ